Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сар
Энэхүү нөхцөл нь Synapse Digital-ийн вэбсайтаар дамжуулан үзүүлэх үйлчилгээний ерөнхий журмыг тогтооно. Тодорхой төслийн эцсийн нөхцөлийг талуудын хооронд байгуулах Ажил гүйцэтгэх гэрээ болон түүний хавсралтууд тогтоох бөгөөд зөрчилдсөн тохиолдолд гэрээг баримтална.
1. Вэбсайт дээрх үнийн тухай
- Үнэ тооцоолуур дээр гарах дүн нь урьдчилсан тооцоо бөгөөд албан ёсны үнийн санал биш.
- Эцсийн үнэ, хугацаа нь Техникийн даалгавар (гэрээний Хавсралт №1) батлагдсаны дараа тогтоно.
- Вэбсайт дээрх үнэ өөрчлөгдөж болох бөгөөд бичгээр гаргасан үнийн санал нь гаргасан өдрөөс 30 хоног хүчинтэй.
2. Захиалга өгөх
Вэбсайт дээр захиалгын форм байхгүй. Тооцоолуур дээр хийсэн сонголт нь зөвхөн таны хөтөч дотор боловсруулагдах бөгөөд бидэнд автоматаар илгээгддэггүй.
Messenger, утас, и-мэйлээр холбогдох нь гэрээ байгуулсанд тооцогдохгүй. Энэ нь зөвхөн бидэнтэй холбогдох хүсэлт болно. Аль ч тал ямар нэг үүрэг хүлээхгүй бөгөөд харилцан тохиролцож гэрээ байгуулсны дараа л ажил эхэлнэ.
3. Ажлын хүрээ
- Гүйцэтгэх ажлын жагсаалтыг Техникийн даалгаварт бүрэн бичнэ. Тэнд тусгаагүй хуудас, функц, интеграц, контент нь ажлын хүрээнд хамаарахгүй.
- Борлуулалтын бичвэр болон мокап дизайн нь тусгайлан тохирсон тохиолдолд багтана. Гэрэл зураг, видео авалт нь тусдаа үнэлгээтэй.
- Нэмэлт ажлыг урьдчилан бичгээр эсхүл албан ёсны имэйлээр баталгаажуулсны дараа гүйцэтгэнэ.
4. Төлбөрийн нөхцөл
Төлбөрийг гурван үе шатаар хийнэ:
- 50% — гэрээ байгуулмагц (урьдчилгаа);
- 30% — дизайн батлагдаж, туршилтын сервер дээр үндсэн бүтэц ажиллаж эхлэхэд;
- 20% — үндсэн домэйн дээр нээж, эрх шилжүүлэхийн өмнө.
Урьдчилгаа төлбөр нь төслийн хуваарь түгжих, нөөц хуваарилах баталгаа болох тул захиалагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан тохиолдолд буцаан олгогдохгүй.
5. Хугацаа
- Төслийн хугацааг урьдчилгаа төлбөр хийгдэж, шаардлагатай материал бүрэн ирсэн өдрөөс тоолж эхэлнэ.
- Захиалагчаас шалтгаалсан саатлын хугацаагаар төслийн хугацаа сунгагдана.
- Захиалагч ажлын 5 өдрийн дотор хариу, материал өгөөгүй бол төсөл түр зогссон төлөвт шилжих бөгөөд дахин эхлэхэд тухайн үеийн ажлын хуваарьт орно.
6. Баталгаа ба техникийн арчилгаа
- Ажил хүлээлгэн өгснөөс хойш 30 хоногийн хугацаанд бидний бичсэн кодын техникийн алдааг үнэ төлбөргүй засварлана.
- Түүнээс хойшхи хугацаанд системийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах сарын арчилгааны багц (200,000 / 350,000 / 750,000₮) санал болгоно. Арчилгааны гэрээ хүчинтэй байх хугацаанд баталгаат үүрэг үргэлжилнэ.
- Баталгаанд шинэ функц нэмэх, дизайн өөрчлөх, контент шинэчлэх, захиалагч эсхүл гуравдагч этгээдийн өөрчилсөн кодоос үүссэн алдаа, гуравдагч талын үйлчилгээний өөрчлөлт хамаарахгүй.
7. Гуравдагч талын зардал
Домэйн, хостинг, сервер, CDN, QPay болон банкны үйлчилгээ, Ebarimt, SMS, API, лицензтэй фонт болон программ хангамж, Apple / Google хөгжүүлэгчийн бүртгэл зэргийн төлбөр нь ажлын хөлсөнд багтахгүй бөгөөд захиалагч холбогдох үйлчилгээ үзүүлэгчид өөрөө төлнө.
Эдгээр бүртгэлийг боломжтой тохиолдолд захиалагчийн нэр, и-мэйл дээр анхнаас нь үүсгэнэ.
8. Гүйцэтгэлийн үзүүлэлт
Бид вэбсайтын хурдны оновчлолыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ. Гэхдээ Google PageSpeed зэрэг үзүүлэлт нь төхөөрөмж, интернэт, сервер, гуравдагч талын script, зураг, дараа нэмэгдсэн контентоос хамаарч өөрчлөгддөг тул тусгайлан тохиролцож, Техникийн даалгаварт бичээгүй бол тодорхой тогтмол оноог баталгаажуулахгүй.
Мөн вэбсайт хийснээр тодорхой хэмжээний борлуулалт, ашиг, хэрэглэгчийн тоо, Google-ийн байршил бий болно гэсэн баталгаа өгөхгүй.
9. Оюуны өмч ба эх код
Талууд гэрээ байгуулах үед дараах гурван хувилбараас сонгоно:
- А — Ашиглах эрх. Захиалагч системээ хугацаагүй ашиглана. Эх кодын онцгой эрх бидэнд үлдэнэ. Нэмэлт төлбөргүй.
- Б — Ашиглах эрх + Escrow. Эх код нотариат буюу гуравдагч этгээдэд битүүмжлэн хадгалагдаж, гэрээнд заасан нөхцөл үүсвэл захиалагчид нээгдэнэ. Нэмэлт +10%.
- В — Эрх шилжүүлэх. Төлбөр бүрэн төлөгдсөнөөр төслийн эх код захиалагчид шилжинэ. Энэ тохиолдолд баталгаат хариуцлага дуусгавар болно. Нэмэлт +25%.
Аль ч хувилбарт бидний өмнөх төслүүдэд ашигладаг ерөнхий framework, модуль, сан болон гуравдагч талын нээлттэй эх сурвалжийн программ хангамжийн өмчлөх эрх шилжихгүй.
Захиалагчийн өгсөн лого, зураг, текст, өгөгдөл нь захиалагчийн өмч хэвээр байна. Эдгээрийг ашиглах хууль ёсны эрхтэй эсэхийг захиалагч өөрөө хариуцна.
10. Портфолиод ашиглах
Төсөл олон нийтэд нээлттэй болсны дараа бид түүнийг нууц болон хэрэглэгчийн хувийн мэдээлэл агуулаагүй байдлаар өөрийн портфолиод ашиглаж болно. Захиалагч гэрээ байгуулах үед бичгээр татгалзсан тохиолдолд ашиглахгүй.
11. Хариуцлагын хязгаар
Хостинг, домэйн, банк, QPay, Meta, Google болон бусад гуравдагч талын үйлчилгээний тасалдал, бодлого, үнэ, техникийн өөрчлөлтийг бид хянах боломжгүй тул тэдгээрийн үйл ажиллагааг баталгаажуулахгүй.
Хуулиар хориглосон тохиолдлыг эс тооцвол манай нийт гэрээний хариуцлагын дээд хэмжээ нь тухайн төслөөр бодитоор төлөгдсөн ажлын хөлсний хэмжээнээс хэтрэхгүй.
12. Холбогдох хууль
Энэхүү нөхцөл болон түүнээс үүсэх харилцаанд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ. Маргааныг эхний ээлжид харилцан хэлэлцээрээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
13. Холбоо барих
- Утас: +976 8899 1178
- И-мэйл: synapse.mongolia@gmail.com
- Хаяг: Улаанбаатар хот