Онлайн дэлгүүр хийлгэхийн өмнө мэдэх зүйлс
Цахим дэлгүүр бол зөвхөн барааны зураг харуулдаг вэб биш. Төлбөр, татварын баримт, агуулахын үлдэгдэл, захиалгын төлөв гэсэн дөрвөн урсгал зэрэг ажиллах ёстой. Аль нь үнэд багтаж, алийг нь захиалагч бэлдэх ёстойг доор тодруулав.
1. Онлайн дэлгүүрийн дөрвөн урсгал
Барааны сан
Ангилал, шинж чанар (хэмжээ, өнгө), үлдэгдэл, зураг. Хамгийн их цаг зарцуулагддаг хэсэг нь нэг бараа хэдэн хувилбартай байх вэ гэдэг асуулт. Нэг загвар × 4 хэмжээ × 3 өнгө = 12 хувилбар бөгөөд тус бүр өөрийн үлдэгдэлтэй.
Сагс ба төлбөр
QPay, банкны карт, дансаар шилжүүлэг. Төлбөр амжилтгүй болох, хагас дутуу төлөгдөх, буцаалт хийх тохиолдол бүрийг системд урьдчилан бодож тавих шаардлагатай.
Татварын баримт
НӨАТ төлөгч бол Ebarimt-ын цахим баримт хуулиар шаардагдана. Татварын байгууллагын бүртгэлийг захиалагч хийлгэж, системийн холболтыг бид хийнэ.
Захиалгын төлөв
Хүлээгдэж буй → бэлтгэж буй → хүргэгдсэн. Ажилтан бүр төлөв өөрчилдөг тул хэн, хэзээ өөрчилснийг бүртгэдэг байх нь маргаанаас сэргийлдэг.
2. Үнэ ба хугацаа
- Онлайн дэлгүүрийн суурь — 7,500,000-9,500,000₮ · 24-32 ажлын өдөр
- QPay & банкны карт холболт — 300,000₮ · 1 ажлын өдөр
- Ebarimt — НӨАТ-ын цахим баримт — 450,000₮ · 3 ажлын өдөр
- SMS мэдэгдэл — 200,000₮ · 1 ажлын өдөр
- 1C / Erkhet нягтлангийн холболт — 600,000₮ · 4 ажлын өдөр
- AI ухаалаг чатбот — 400,000₮ · 2 ажлын өдөр
- Олон хэлний сонголт (MN / EN) — 350,000₮ · 2 ажлын өдөр
Жишээ: суурь дэлгүүр + QPay + Ebarimt + SMS = 8,450,000-10,450,000₮, ойролцоогоор 29-37 ажлын өдөр.
3. Захиалагч юу бэлдэх вэ
- Банкны мерчант эрх (QPay эсвэл картын төлбөр хүлээн авах)
- Ebarimt-ын татварын бүртгэл
- Барааны нэр, үнэ, тайлбар, ангилал
- Барааны гэрэл зураг — нэг хэмжээ, нэг фонтой бол хамгийн цэвэрхэн харагдана
- Хүргэлтийн бүс, төлбөр, хугацааны дүрэм
- Буцаалтын нөхцөл
Эдгээрийг эхэнд нь бүрэн өгвөл ажил хойшлохгүй. Материал дутуугаас болж ажил зогсвол хугацаа хойшлодог.
4. Хүлээлгэн өгсний дараа
Дэлгүүр бол нэг удаа хийгээд орхидог зүйл биш — бараа нэмэгдэж, үнэ өөрчлөгдөж, урамшуулал солигдоно. Бид хүлээлгэн өгөхдөө админ самбарыг хэрхэн ашиглахыг видео заавраар үзүүлж, нэг удаагийн онлайн тайлбар өгнө.
Хүлээлгэн өгснөөс хойш 30 хоногийн баталгаат хугацаанд алдаа гарвал үнэгүй засна. Түүнээс хойш сар бүрийн арчилгаа сонгох боломжтой: Basic 200,000₮, Standard 350,000₮, Pro 750,000₮.
5. Сошиал худалдаа ба цахим дэлгүүр — аль нь хэзээ зөв вэ
Монголд онлайн худалдааны дийлэнх нь Facebook, Instagram дээр эхэлдэг. Энэ нь буруу зам биш — эхлэхэд хамгийн хямд, хамгийн хурдан. Асуудал нь тодорхой хэмжээнд хүрэхэд эхэлдэг.
Сошиал дээр үлдэж болох үе
- Сард 100 хүрэхгүй захиалга
- Бараа 30-аас цөөн, хувилбар (хэмжээ, өнгө) бараг байхгүй
- Үнэ ховор өөрчлөгддөг
- Захиалгыг нэг хүн бүртгэж амждаг
Цахим дэлгүүр рүү шилжих цаг болсны шинж
- «Байгаа юу» гэсэн мессежид хариулахад л өдөр өнгөрдөг
- Нэг барааг хоёр хүнд зарчихсан тохиолдол гарч эхэлсэн
- Захиалга Excel, тэмдэглэл, чатаар тарсан
- Урьдчилгаа авахад данс руу шилжүүлүүлээд, гүйлгээг гараар тулгах ажил хуримтлагдаж байгаа
- НӨАТ төлөгч болсон буюу удахгүй болох гэж байгаа
Эдгээрийн хоёр ба түүнээс дээш нь тохирч байвал цахим дэлгүүр нь зардал биш, цаг хэмнэлт болж эхэлнэ.
6. Төлбөр хүлээн авах гурван зам
Онлайн дэлгүүр нээх ажлын хамгийн их хугацаа шаарддаг хэсэг нь код биш, харин банкны эрх авах явдал байдаг. Тиймээс эхний өдрөөс нь эхлүүлэх нь зүйтэй.
QPay
Монголд хамгийн өргөн тархсан. Хэрэглэгч аппаараа QR уншуулж төлнө. Мерчант эрхийг банкнаасаа авна. Давуу тал нь карт оруулах шаардлагагүй тул төлбөр таслагдах нь бага.
Банкны карт
Гадаад захиалагчтай, эсвэл томоохон дүнтэй худалдаанд хэрэгтэй. Эрх авах шаардлага QPay-ээс чанга — байгууллагын бүртгэл, эргэлтийн түүх шаардаж болно.
Дансаар шилжүүлэх
Хамгийн хялбар нь, гэхдээ гүйлгээг гараар тулгах ажил үлддэг. Эхлэлийн үед л тохиромжтой. Вэб дээр захиалга үүсгээд «төлбөр хүлээгдэж байна» төлөвт байлгаж, ажилтан баталгаажуулах байдлаар зохион байгуулна.
Ихэнх дэлгүүр QPay + дансаар хоёроор эхэлж, эргэлт нэмэгдэхэд картыг нэмдэг.
7. Ebarimt — хэзээ заавал хэрэгтэй вэ
Ebarimt-ын цахим баримт нь НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид хуулиар шаардагдана. НӨАТ төлөгч биш бол одоохондоо шаардлагагүй ч, эргэлт нь босгыг давахад заавал хэрэгтэй болно.
Практик зөвлөгөө: дэлгүүрийг эхнээс нь Ebarimt холбох боломжтойгоор төлөвлөх нь дараа нь бүтцийг эвдэхээс хамаагүй хямд. Холболтыг дараа хийж болно, гэхдээ барааны код, татварын ангилал зэргийг эхнээс нь зөв тавьсан байх ёстой.
Татварын байгууллагын бүртгэл, эрхийг захиалагч өөрөө хийлгэнэ — энэ нь хуулийн этгээдийн нэр дээр хийгддэг тул гуравдагч тал хийж чадахгүй. Системийн талын холболтыг бид хариуцна.
8. Хүргэлтийг систем дээр хэрхэн зохион байгуулах вэ
Хүргэлт бол дэлгүүрийн хамгийн их гомдол төрүүлдэг хэсэг. Кодоор шийдэгдэх зүйл цөөн — ихэнх нь урьдчилан гаргасан дүрэм байдаг.
- Бүс тогтоох. Улаанбаатар доторх дүүрэг бүрийг нэг үнээр авах уу, эсвэл алслалтаар ялгах уу. Орон нутгийг тээврийн компаниар илгээх үү.
- Үнэгүй хүргэлтийн босго. «150,000₮-өөс дээш үнэгүй» гэх мэт дүрэм нь дундаж захиалгын дүнг нэмэгдүүлдэг хамгийн энгийн арга.
- Хугацааны амлалт. «1-2 хоног» гэсэн бодитой хугацаа нь «маргааш» гэсэн амлалтаас илүү. Биелээгүй амлалт нь муу сэтгэгдэл авчирдаг.
- Хүргэлтийн төлөв. Хэрэглэгч захиалгаа хаана байгааг өөрөө хармал байхад «хаана байна» гэсэн мессеж эрс багасна.
Түгээмэл асуулт
Онлайн дэлгүүр хийлгэхэд хэдэн төгрөг, хэдэн хоног вэ?
Суурь үнэ 7,500,000-9,500,000₮, 24-32 ажлын өдөр. Үүн дээр QPay холболт 300,000₮, Ebarimt 450,000₮ гэх мэт нэмэлтүүд сонголтоор нэмэгдэнэ.
QPay холбоход юу шаардлагатай вэ?
Банкны мерчант эрхийг захиалагч өөрөө нээлгэнэ. Эрх нээгдсэний дараа техникийн холболт, тест, алдаа боловсруулалтыг бид хийнэ. Холболт 300,000₮, ойролцоогоор 1 ажлын өдөр.
Ebarimt заавал хэрэгтэй юу?
Онлайн худалдаа эрхэлдэг НӨАТ төлөгч бол хуулиар шаардагдана. Татварын байгууллагын бүртгэлийг захиалагч хийлгэнэ, системийн холболтыг бид хийнэ — 450,000₮, 3 ажлын өдөр.
Барааны мэдээллийг хэн оруулах вэ?
Админ самбараас захиалагч өөрөө оруулна. Хүлээлгэн өгөхдөө үүнийг хэрхэн хийхийг видео заавраар үзүүлж, нэг удаагийн онлайн тайлбар өгнө. Олон мянган барааг нэг дор оруулах шаардлагатай бол импортын ажил тусад нь тохирно.
Хүргэлтийн систем багтдаг уу?
Захиалгын төлөв (хүлээгдэж буй / бэлтгэж буй / хүргэгдсэн) удирдах хэсэг суурьдаа багтана. Гадны хүргэлтийн компанийн API-тай холбох бол интеграцын ажил болж тусад нь үнэлэгдэнэ.
Цахим дэлгүүр хийлгэх нь Shopify, WooCommerce ашиглахаас юугаараа ялгаатай вэ?
Бэлэн платформ нь сарын төлбөртэй, гадаад төлбөрийн системд суурилсан байдаг тул QPay, Ebarimt, монгол банкны мерчант эрхтэй холбоход нэмэлт зуучлагч шаардагддаг. Бид эдгээр холболтыг шууд системд нь суулгадаг бөгөөд сарын лицензийн төлбөр байхгүй. Оронд нь хөгжүүлэлтийн нэг удаагийн зардал өндөр байна.
Сошиал сүлжээгээр зарж байгаа бол онлайн дэлгүүр хэрэгтэй юу?
Сард 100 хүрэхгүй захиалгатай, бараа цөөн бол сошиал хангалттай. Гэхдээ «байгаа юу» гэсэн мессежэд хариулахад л өдөр өнгөрдөг болсон, эсвэл нэг барааг хоёр хүнд зарчихсан тохиолдол гарч эхэлсэн бол цахим дэлгүүр нь зардал биш, цаг хэмнэлт болж эхэлнэ.
Барааны зургийг заавал мэргэжлийн гэрэл зурагчнаар авахуулах уу?
Заавал биш. Гэхдээ бүх зураг НЭГ ижил хэмжээ, нэг ижил фонтой байх нь дэлгүүрийн харагдах байдалд хамгийн их нөлөөлдөг. Утасны зураг ч гэсэн цагаан хэвтээ гадаргуу дээр, жигд гэрэлтэй авбал хангалттай.
Дэлгүүр нээсний дараа бараагаа өөрөө нэмж чадах уу?
Тийм. Админ самбараар бараа нэмэх, үнэ солих, үлдэгдэл шинэчлэх, урамшуулал тохируулахыг захиалагч өөрөө хийнэ. Хүлээлгэн өгөхдөө видео заавар өгч, нэг удаагийн онлайн тайлбар хийнэ.
Өөрийн төслийн үнийг яг одоо бодох
Дээрх хүрээ нь ерөнхий чиглүүлэг. Төрлөө сонгоод хэрэгтэй нэмэлтүүдээ тэмдэглэхэд тухайн төслийн тооцоо болон ажлын өдрийн тоо шууд гарна.
ТӨСЛӨӨ ТОХИРУУЛЖ ҮНЭ БОДОХ